Номын тэмдэглэл-Хайрын дөчин дүрэм /Элиф Шафак/
Баян эсвэл ядууг үл хамааран хүмүүний амьдрал бүхэлдээ хайраас бүтдэг. Хайр гэх зүйлийг их эсвэл бага гэж ялган үзэх нь ёс зүйд нийцэхгүй гэж боддог болоод нэлээдгүй хугацааг өнгөрөөж буй.
Хүн болгон өөр өөр өгөгдөлтэй төрдгийн адилаар тэдний бусдыг хайрлах арга ч бас харилцан адилгүй байдаг. Хувь хүний хүмүүжил, үнэт зүйлээс хамааран өөр өөр байдаг хайр нь тухайн хүндээ хамгийн агуу нь байдаг гэлтэй. Гагцхүү өнгөрсөн, одоо, ирээдүй цагт өрнөж буй хайр болгон тухайн цаг мөчдөө хамгаас үнэ цэнэтэй нь байдаг.
Хүнийг хэрхэн хайрлаж болох талаар хуудас болгондоо өгүүлсэн ном байлаа.
Эл зарчмууд эгээ л байгалийн хууль адил хөдөлшгүй, хувиршгүй байхаас гадна бүгдэд эрх тэгш үйлчилнэ. Эдгээрийг бүхэлд “Хайрын дөчин дүрэм” гэх агаад зөвхөн хайраар дамжин хэрэгжих учиртай юм.
1-р дүрэм
Бид өөрсдийгөө юу гэж харна, бурхан бас яг л тэгж харагдана. Бурхны тухай бодоход айдас хүйдэс, гэм зэм л санаанд бууж байдал бидний дотор төдий чинээ айдас хүйдэс, гэм зэм байна гэсэн үг. Хэрвээ бид бурхныг хайр, энэрлээр дүүрнэ.
2-р дүрэм
Үнэнд хүрэхэд тархи бус зүрх тусална. Тиймээс тархи бус зүрхээ дага! Би төвд үзэлтэйгээ нүүр тулж, сорьж шалгаж, зүрх сэтгэлийнхээ хүчээр буулгаж ав. Өөрийн би-гээ мэдэх аваас бурхны мөн чанарыг таних буюу хэмээдэг.
3-р дүрэм
Бид хаана амьдардаг, хэн байхаас үл хамааран дотоод сэтгэлдээ үргэлж дутуу дулимгийг мэдэрч байдаг. Яг л ямар нэг юмаа алдчихаад, түүнийгээ олж авахгүй л бол болохгүй юм шиг тийм мэдрэмж. Гэвч түүнийгээ олж чаддаг хүн бидэн дунд ховор. Учир түүнийгээ эрж хайхаар замд гардаг нь цөөхөн.
4-р дүрэм
Бурхныг чи энэ ертөнцийн юм бүхнээс, хүн бүхнээс харж болно. Учир нь бурхан сүм, хийд, шүтээний газруудад л байдаг эд биш. Бурхны өргөө хаана байдгийг мэдэх зайлшгүй хэрэг гарсан бол түүнийг эрж олох ганц л газар бий: тэр бол чин зүрхнээсээ хайрласан хүний зүрх сэтгэл. Амьддаа бурхантай уулзсан хүн нэг ч байдаггүй адилаар түүнтэй нүүр учирсныхаа дараа амьдарсан хүн ч бас байдаггүй. Бурхныг олсон хүн түүнтэй үүрд хамт үлддэг.
5-р дүрэм
Мэдлэг хайр хоёр хоорондоо алд дэлэм зөрүүтэй. Мэдлэг ямар ч эрсдэл шаарддаггүй хэрнээ хүмүүсийг улам төөрөлдүүлж орхидог. Харин хайр ээдрээг тайлах атлаа бүхнийг эрсдэлд оруулдаг. Мэдлэг үргэлж сэрэмжтэй байхыг сануулж “Битгий их хөөрч догдол!” гэдэг бол хайр харин эсрэгээрээ “Битгий биеэ барь! Хүссэнээрээ хөгжилд!” гэдэг. Мэдлэг бат бөх бол хайр хялбархан эмтэрдэг. Гэхдээ эвдэрхий балгас дунд эрдэнэ нуугдаж байдагчлан эмтэрсэн зүрхэнд эгэлгүй гоо сайхан оршдог юм.
6-р дүрэм
Хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлуудын ихэнх нь буруу үг хэлж биесээ үл ойлгосноос үүдэлтэй. Тйимээс үгэнд хэзээ ч битгий ач холбогдол өг. Хайрыг олж чадсан хүнд хэлний ч хэрэг байхгүй. Ямар ч үгээр илэрхийлэх боломжгой зүйлийг анир чимээгүйгээр ойлгуулах боломжтой.
7-р дүрэм
Уй гуниг хийгээд ганцаардал нь угтаа хоёр өөр зүйл билээ. Ганцаардсан үедээ хүн зүг чигээ алдах нь амархан байдаг. Харин уй гуниг бол ондоо, өөрөөр хэлбэл гуниглана гэдэг ганцаардахгүйгээр ганцаараа байхын нэр. Гэхдээ толины тусгал таныг харж, мэдэрдэг хүнтэй учирвал дээдийн зол тэр билээ. Өөрийгөө өрөөлийн зүрх сэтгэлээс харж гэмээнэ өөрин дотор нуугдсан бурхныг олж чадмуй.
8-р дүрэм
Амьдралд тань юу ч тохиолдлоо гэсэн, алив юмс тэвчихийн аргагүй хэцүү санагдсан ч сэтгэлээр бүү уна. Бүх хаалга хаагдсан ч бурхан чамд цоо шинэ гарцыг нээж өгөх л болно. Талархалтай бай! Бүх зүйл сайн сайхан байгаа цагт талархах шиг амархан зүйл үгүй. Гэхдээ суфи хүн зөвхөн олж хүртсэндээ бус алдаж хаясандаа ч бас талархдах байх учиртай.
9-р дүрэм
Хүлцэн тэвчинэ гэдэг зовж шаналахын нэр биш, харин холч ухаантай байж, хийж буй үйлийнхээ эцсийг үзнэ гэсэн үг. Хүлцэн тэвчих гэж сарнайг өргөстэй нь, шөнийг үүрийн гэгээтэй нь хамт харахыг хэлнэ. Аливаа зүйлийн үр дүнг үзье гэсэн сэтгэлийн хатгүй хүмүүс л тэвчээргүй зан гаргадаг. Бурхны хайр ивээлийг хүртсэн хүн хэзээ ч тэвчээр алдахгүй, учир нь тэр цаг нь ирэхэд хавирган сар тэргэл сар болж хувирна гэдгийг сайн мэднэ.
10-р дүрэм
Өрнө, дорно, өмнөд, хойдод ялгаа үгүй. Хүрэх газар хаана байхаас үл шалтгаалан зорьсон аялал бүхнээ зүрх сэтгэлийнхээ гүнээс эхлэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ газар дэлхийгээр тогтохгүй гараг ертөнцийн уудамд аялж чадна.